Газар хөдлөлт

ГАЗАР ХӨДЛӨЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

Дэлхийн дотоод энергийн нөлөөгөөр газрын давхаргад чичирхийлэл үүсэх нь газар хөдлөлт юм.
Газар хөдлөлтийн хүчийг Рихтерийн магнитудаар хэмжинэ.
2.5-аас бага хүчтэй газар хөдлөлт жилд 1 сая орчим тохиолдох ба 8-аас дээш хүчтэй нь 5-10 жилд нэг удаа тохиолдох магадлалтай.
Газар хөдлөлтийг сейсмограф гэдэг багажаар бүртгэж тэмдэглэдэг.
Газар хөдлөлтийн голомт буюу дотоод (гипоцентр), түүний харалдаа газрын гадарга дээрх цэгийг гадаад (эпицентр) голомт гэж нэрлэнэ.
Мэдээллийн эх сурвалж: Батчулуун Е. Уранчимэг Г. Цогбодрал Х. Энхжаргал П. Бат-Эрдэнэ Ц. Алтантуяа Ц. нар, Газарзүй-Х сурах бичиг УБ., 2019

ЯАГААД ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛДОГ ВЭ?

Дэлхийн гадна талын хатуу хэсэг болох чулуун мандал нь олон салангид хэсгээс бүрдэх ба үүнийг ТЕКТОНИКИЙН ХАВТАН гэж нэрлэнэ. Эдгээр хавтангууд байнгын хөдөлгөөнд оршино. Эдгээр хөдөлгөөнүүд газрын гадарга дээр янз бүрийн хүчээр мэдрэгддэг. Ихэнх нь хүнд үл мэдэгдэхүйц чичирхийлдэг бөгөөд сейсмограф хэмээх багаж ашиглан хэмждэг. Зарим газар хөдлөлт нь асар хүчтэй хөдөлдөг бөгөөд их хэмжээний эд материалын хохирол учруулахаас гадна олон хүний амь нас эрсддэг.

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ҮР НӨЛӨӨ

Хөрсний нуралт
Цунами
Дэд бүтцийн хохирол
Орон гэргүй болох
Хөрсний суулт

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ХҮЧИЙГ ХЭРХЭН ХЭМЖДЭГ ВЭ?

РИХТЕРИЙН ШАТЛАЛ

 1935 онд Ч.Рихтер (Charles Richter) газар хөдлөлтийн хүчийг их, дунд, бага 9 магнитудад бүлэглэсэн бөгөөд түүнийг Рихтерийн магнитуд гэж нэрлэдэг. Энэ магнитуд нь газар хөдлөлтийн голомтоос ялгаран гарч буй энергийн нийт тоо хэмжээг тодорхойлдог.

Рихтерийн энэ шатлалыг одоо дэлхий нийтээр хэрэглэж буй бөгөөд газар хөдлөлтийн магнитуд нь сейсмограмм дээр тэмдэглэгдсэн хамгийн их долгионы амплитудаар тодорхойлогддог. Магнитуд тус бүрийн хоорондох хүчний ялгаа асар их бөгөөд нэг баллын хоорондох ялгаа нь энергийн ялгааг 30 дахин авсантай тэнцэнэ. Жишээ нь: Рихтерийн шатлалаар 5 магнитудын хүчтэй газар хөдлөлт нь 4 магнитудын хүчтэй газар хөдлөлтөөс 10 дахин их хүчтэй байдаг бол 7.5 баллын хүчтэй нь 6.5 баллынхаас 30 дахин, 5.5 баллынхаас 900 дахин их (30 х 30=900) энерги гаргадаг байна. Энэчлэн 8.5 магнитудтай нь хүн дөнгөж мэдрэх хүч багатай газар хөдлөлтөөс сая дахин их энерги гаргах ажээ.

Магнитуд ШИНЖ ЧАНАР ЖИЛД ТОХИОЛДОХ ТОО
<2.5
Зөвхөн багажинд бичигдэнэ.
900,000
2.5-5.4
Хүн мэдэрнэ, ялигүй гэмтэл үүсэж болно.
30,000
5.5-6.0
Бага зэргийн эвдрэл учруулна.
500
6.1-6.9
Хот суурин газар эвдрэл учруулна.
100
7.0-7.9
Хүчтэй эвдрэл сүйтгэл их
20
>8.0
Маш хүчтэй. Эпицентрийн ойролцоо бүрэн сүйрнэ.
5-10 жил тутамд 1 удаа

МЕРКАЛЛЫН ШАТЛАЛ

 Г. Меркаллын (Giuseppe Mercalli) 1902 онд боловсруулсан шатлал нь газар хөдлөлтийн хүчний хэр хэмжээг хүн байгальд үзүүлэх нөлөөллөөр нь I-XII баллаар хэмждэг ба ром тоогоор тэмдэглэдэг.

Энэ нь газар хөдлөлтийн үед гадарга дээр үүсэх янз бүрийн шинж тэмдэгт тулгуурлана.

ХҮЧ БАЛЛААР ШИНЖ ТЭМДЭГ
I
Мэдрэгдэхгүй, зөвхөн багажинд бүртгэгдэнэ.
II
Маш сул, дээд давхрын зарим хүмүүс болон мэдрэмтгий амьтад мэднэ.
III
Тасалгаан дотор мэдрэгдэнэ. Өлгөсөн зүйлс савлаж санжигнана.
IV
Цонхны шил харжигнана. Сав суулга, хаалга чахрана.
V
Гудамжинд мэдэгдэнэ. Унтаж буй хүн сэрнэ. Савнаас шингэн цалгилна.
VI
Бүх хүнд мэдэгдэнэ. Хаалга савж, цонхны шил, сав суулга хагарна. Тавиур дээрээс ном унаж дотор шавардлага хуурна.
VII
Тасалгаан дотор хүнд юм унаж буй юм шиг мэдэгдэнэ.
VIII
Хөл дээрээ зогсоход хэцүү болно. Жолооч нарт мэдрэгдэнэ. Тоосго унаж, том хонх өөрөө дуугарна. Усан дээр долгио үүснэ.
IX
Тоосгон хана, зарим барилга нурна. Том барилгад ан цав үүснэ. Худгийн усны түвшин өөрчлөгдөнө. Гол, нуурын ус булингартана. Нуралт гулсалт үүснэ. Барилгын суурь суларч, газар доорх хоолой эвдэрнэ.
X
Мод ганхаж хугарна. Олон байшин нурж газар дээр ангал үүсэн газар доорх хоолой эвдэрнэ.
XI
Бараг бүх чулуун байгууламж эвдэрнэ. Хөрсний шилжилт үүснэ.
XII
Бүх зүйлс эвдэрч сүйднэ. Голын голдрил өөрчлөгдөн хүрхрээ үүсч газар орны төрх байдал үндсэндээ хувирна. Хүнд юмс ч агаарт шидэгдэнэ.

ТҮҮХЭНД ТОХИОЛДСОН ХАМГИЙН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТҮҮД

Огноо Нэр магнитуд
1960 оны 5 сарын 22
Чилийн газар хөдлөлт
9.5
1964 оны 5 сарын 27
Аляскын газар хөдлөлт
9.3
2004 оны 12 сарын 26
Энэтхэгийн далайн газар хөдлөлт
9.2
2011 оны 5 сарын 11
Японы газар хөдлөлт
9.0
1952 оны 11 сарын 4
Камчаткын газар хөдлөлт
9.0
1868 оны 8 сарын 13
Чилийн газар хөдлөлт
9.0 (ойролцоогоор)
1700 оны 1 сарын 26
АНУ, КАНАД
8.7-9.2 (ойролцоогоор)
869 оны 7 сарын 9
Японы газар хөдлөлт
8.9 (ойролцоогоор)
1611 оны 12 сарын 2
Японы газар хөдлөлт
8.9 (ойролцоогоор)
1762 оны 4 сарын 2
Бангладешийн газар хөдлөлт
8.8 (ойролцоогоор)
1833 оны 11 сарын 25
Суматрын газар хөдлөлт
8.8 (ойролцоогоор)
1906 оны 1 сарын 31
Эквадор, Колумби
8.8

АЖЛЫН ХУУДАС (ГАЗАРЗҮЙН ЗУРАГТ АЖИЛЛАХ)

Илүү ихийг үзэх

Facebook
Twitter
LinkedIn
Pinterest

Та өөрийн бүтээлээ худалдаалахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

Хариулт үлдээнэ үү