Дэлхийн хамгийн хүйтэн газар хаана байдаг вэ?

1. Зүүн Антарктидын өндөрлөг, Антарктид (-94°C)

Зүүн Антарктидын өндөрлөг нь дэлхийн хамгийн хүйтэн газраар тэмдэглэгдсэн байна. 2004-2016 оны хооронд хиймэл дагуулуудын цуглуулсан мэдээллээр агаарын температур нь -94°C орчим байсан байна. Энэ нь дэлхийн хамгийн хүйтэн температур бөгөөд судлаачдын үзэж байгаагаар хуурай агаар нь цаашдаа илүү хүйтрүүлж болзошгүй байгаа гэж үзжээ. 

2. Антарктидын Восток станц (-89,2°C)

1957 онд ЗХУ-ын бүтээсэн Восток станцад термометрийн заалтаар 1983 оны 7-р сард дэлхийн хамгийн бага температур буюу –89,2°С бүртгэгдсэн. Энэ нь дэлхийн хамгийн хуурай газруудын нэг бөгөөд жилд 20мм тунадас унадаг бөгөөд тунадас нь бүгд цас байдаг. 

3. Антарктидын Амундсен-Скотт станц (-82.8°C)

Амундсен-Скотт станцыг 1956 онд өмнөд туйлд байгуулсан бөгөөд зуны улиралд 6 сарын турш нартай, өвлийн улиралд 6 сарын хугацаанд нар тусахгүй, харанхуй байдаг. 2011 оны 12 сарын 25-нд хамгийн дулаан температур буюу -12,3°С тэмдэглэгдсэн бөгөөд хамгийн хүйтэн температур нь 1982 оны 6-р сард -82,8°С хүрсэн байна.

4. АНУ, Аляска, Денали (-73°C)

Өмнө нь МакКинли уул нэрлэгддэг байсан Денали бол Хойд Америкийн хамгийн өндөр оргил бөгөөд далайн түвшнээс дээш 6000 гаруй метр өндөр юм. 1950-1969 оны хооронд тэндхийн цаг уурын станцад -73°С орчим температурыг бүртгэжээ. 

5. Гренландын Клинск станц (-69.6°C)

Клинскийн цаг уурын станц нь Хойд туйлын цагираг доторх хамгийн хүйтэн газар юм. Гренландын төв хэсэгт байрладаг бөгөөд 1991 оны 12-р сард агаарын температур -69,6°С  хүрчээ.

Илүү ихийг үзэх

Facebook
Twitter
LinkedIn
Pinterest

Та өөрийн бүтээлээ худалдаалахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

Хариулт үлдээнэ үү