ГАЛАКТИК ГЭЖ ЮУ ВЭ?
Галактик нь оддын аймаг гэж хоорондоо харилцан үйлчлэлцэж, нэг нэгэндээ физик нөлөө үзүүлдэг одод, оддын бөөгнөрөл, одод хоорондын орчин, тоосонцор, харанхуй матераас бүрдэх системийг хэлнэ. Галактикууд нь хэдэн саяаас олон зуун тэрбум хүртэлх тооны ододтой байж болно.
Галактикийн төвийн эргэн тойронг түүний цөм гэнэ. Манай нарны аймаг нь Тэнгэрийн Заадас нэртэй 100-400 тэрбум одод, 50 тэрбум орчим гаригуудыг багтаасан галактикийн харьцангуй сийрэг одод бүхий зах хэсэгт байрладаг. Манай галактикийн төв нь нумын ордонд байрладаг. Нар нь галактикийн төвөөс 30000 гэрлийн жилд оршдог. Галактикийн бүх од түүнийг төвийг тойрон эргэдэг. Галактикийн төв нь маш том хар нүх байдаг бөгөөд асар хүчтэй таталцалын хүчээр галактикийн оддыг барьж байдаг хэмээн үзэж байгаа. Галактикуудыг үзэгдэх дүрс хэлбэрээр нь:
- Мушгиа галактик
- Зууван галактик
- Зөв биш галактик гэж 3 ангилдаг.

НАРНЫ АЙМАГ
Нарны аймгийн бүрэлдэхүүнд нар болон түүнийг тойрон эргэгч 9 том гараг, тэдгээрийн дагуулууд (сарууд), жижиг гарагууд болон олон тооны сүүлт одод, солир багтана.
