Дэлхийн хөдөлгөөн

ДЭЛХИЙН ХӨДӨЛГӨӨН

Дэлхий олон төрлийн хөдөлгөөнд оролцох боловч хамгийн ач холбогдолтой нь тэнхлэгээ эргэх болон сарны хамтаар нарыг тойрох хөдөлгөөн юм.

Тэнхлэгээ эргэх хөдөлгөөн

 Дэлхий тэнхлэгээ 23 цаг 56 мин 4 сек-д баруунаас зүүн тийш буюу нар буруу эргэдэг. Энэ хөдөлгөөний үр дүнд едөр шөнө солигдож хоногийн хэмнэл үүсдэг.

Нарыг тойрох хөдөлгөөн

Дэлхийн нарыг тойрох зам (орбит)-ын урт 940 сая км бөгөөд дунджаар 30 км/сек хурдтайгаар 365 хоног 5 цаг 49 мин-д тойрно.

Дэлхийн орбит эллипс хэлбэртэй тул дэлхий нарыг тойрох явцдаа наранд ойртож бас холдож байдаг. Нар дэлхий 2-ын дундаж зай 150 сая км боловч 1 сарын 3-нд 147 сая км болж ойртох (Перигелий) ба үүнээс 6 сарын дараа (7 сарын 4-нд) холдож (Афелий) 152 сая км болно. 

Илүү ихийг үзэх

Facebook
Twitter
LinkedIn
Pinterest

Та өөрийн бүтээлээ худалдаалахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

Хариулт үлдээнэ үү