Монгол орны физик газарзүй

МУБИС-ийн Математик-Байгалийн ухааны сургуулийн Газарзүйн тэнхмийн багш нарын хамтын бүтээл.

Энэхүү ном нь:

1. Монгол орны газарзүйн ерөнхий тойм (Е.Батчулуун),

2. Монгол орны газарзүйн судалгааны түүх, засаг захиргааны өөрчлөлт (Е.Батчулуун, Д.Даш),

3. Монгол орны газарзүйн зураг, цагийн бүс (П.Энхжаргал, Г.Уранчимэг),

4. Монгол орны хотгор гүдгэр, геоморфологийн онцлог (Е.Батчулуун, Д.Даш),

5. Монгол орны уур амьсгал (Е.Батчулуун),

6. Монгол орны гадаргын ба газар доорх ус (Е.Батчулуун, Т.Навчаа),

7. Монгол орны мөстлөг (Ц.Сэр-Од),

8. Монгол орны цэвдэг (А.Дашцэрэн, ШУА-ГГХ),

9. Монгол орны хөрс (С.Хадбаатар),

10. Монгол орны ургамал, амьтны газарзүйн онцлог (Х.Цогбадрал),

11. Монгол орны байгалийн бүс бүслүүр (Е.Батчулуун, Д.Даш),

12. Монгол орны физик газарзүйн мужлал (Д.Даш),

13. Байгаль хамгаалал, байгалийн нөөц (Ц.Бат-Эрдэнэ, А.Амгалан) гэсэн 13 бүлэгтэй, 206 өнгөт болон хар цагаан зураг, 100 хүснэгт, нэрийн хэлхээ бүхий 480 хуудас (40 х.х), В5 хэмжээтэй, хатуу хавтастай. Бүлгүүд нь хураангуй, түлхүүр үгс, үндсэн бичвэр ба ашигласан материал (АРА загвараар) гэсэн бүтэцтэй.

 Уг бүтээлд орсон 200 гаруй газарзүйн зургуудыг ARC-GIS программд оруулан мэргэжлийн түвшинд бэлтгэсэн, физик газарзүйн салбар тус бүрийн судалгааны мэдээллийг боловсруулж, нэгтгэсэн нь залуу судлаачид болон газарзүйн мэргэжлээр суралцагч оюутан, багш нар ашиглахад хялбар болсон.  

Research Gate дээр байрласан линк: https://www.researchgate.net/publication/342591772_Mongol_orny_fizik_gazarzj_The_Physical_Geography_of_Mongolia 

Илүү ихийг үзэх

Facebook
Twitter
LinkedIn
Pinterest

Та өөрийн бүтээлээ худалдаалахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

Хариулт үлдээнэ үү